0

Өнөөдөр /2026.01.30/ 06.45 цагт "Сайхан ирээдүй" ХХК-ийн 18-037 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ариун цэврийн өрөө орох хооронд автобус нь алдагдсан хэрэг гарсан байна. Тухайн тээврийн хэрэгсэл 07:01 цагаас Вокзал-Өвөрсогоот чиглэл рүү үйлчилгээнд ажиллахаар зогсож байжээ.
Тээврийн хэрэгслийг авч явсан этгээд нь тус тээврийн хэрэгслийг унтраасан учир камераар харах боломжгүй нөхцөл байдал үүсжээ. Энэ тухай мэдээллийг Авто тээврийн Улсын байцаагч, Тээврийн цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв рүү дамжуулсан аж. Улмаар Авто тээврийн Улсын байцаагч Ж.Бум-Эрдэнэ, М.Одгэрэл, жолооч Ш.Соронзонболд нар Моносын уулзвар өнгөрөөд зогсож байхад нь шуурхай ажиллан олжээ. Тухайн тээврийн хэрэгсэлд нэг согтуу иргэн байсныг Тээврийн цагдаагийн газар хүлээлгэж өгөхөөр болсон байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.