0

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 375 цэгээр жижиглэнгээр худалдаалж эхэлсэн билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар есөн дүүргийн 386 дэлгүүрт жижиглэн худалдааг нэмэгдүүлэн худалдаалж байна. Мөн сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 02-ны өдрөөс 5 байршилд зохион байгуулахаар болжээ.
Үүнд:
Их наяд плаза гадна талбай,
Тусгаар тогтнолын талбай,
Жуковын талбай,
Драгон төв
Байгаль эх цогцолбор гэсэн 5 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарна
Энэ жилийн хувьд 9 аж ахуйн нэгжийн 5016 тонн нөөцөлсөн махыг нийслэлийн иргэдийн хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн. Сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдаанд хонины махыг зах зээлийн үнээс доогуур буюу 13000 төгрөгөөр борлуулж байгаа бөгөөд чанар, стандартын дагуу бэлтгэж нөөцөлсөн гулууз махыг өргөтгөсөн худалдаанаас авах боломжтой юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.