0

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд өнөөдөр /2026.02.02/ ачааны машин шатсаны улмаас жолооч нь нас баржээ.
Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөөдөр 03:56 цагт онцгой байдлын газар хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “SX4255JV344” загварын зүтгүүр шатаж байсныг ажиллаж унтраасан аж. Уг гал түймэрт тухайн автомашины жолооч З /38 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.