0

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн босгон дээр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Дөхөм багийн малчин М.Нямжав, гэргий Д.Дүүрэнбилэг нар Улсын аварга малчин боллоо.
Шагналыг УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, Сүхбаатар аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч Д.Амарбат, Баяндэлгэр сумын Засаг дарга Д.Аваажигмэд, баяндэлгэр сумын ИТХ-ын дарга Я.Эрдэнэбат,Дөхөм багийн дарга Г.Оюунчимэг, Дөхөм багийн ИТХ-ын төлөөлөгч нар гардуулж өглөө.
1998 онд тусдаа гарсанаас хойш 2017 онд Сүхбаатар аймгийн аварга малчин болж байсан тэд ийнхүү 9 жилийн дараа Монгол Улсын аварга малчин болж, 30 гаруй жилийн хөдөлмөрөө төрдөө үнэлүүллээ.
Жилийн дөрвөн улирлын хүнд хэцүүтэй нүүр тулж, эрдэнэт мал сүргээ үржүүлж, Монголын үнэт өв соёлоо хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж яваа та бүхэндээ чин сэтгэлийн талархал дэвшүүлье.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.