dobu.mndobu

Хэнтий аймгийн Дархан сумын малчин Ш.Амгаланбаатарын өрх гэр бүл “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” боллоо

0

НийтлэлчAdmin

Огноо2026-02-12

Хэнтий аймгийн Дархан сумын малчин Ш.Амгаланбаатарын өрх гэр бүл “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” боллоо

Хэнтий аймгийн Дархан сумын Хараат багийн малчин Шаравжамцын Амгаланбаатарынх “Улсын аварга малчин”-аар шалгарч, шагналыг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Б.Цогт-Орших, Хэнтий аймгийн ХХААГ-ын дарга Г.Гантөмөр, Хэнтий аймгийн Дархан сумын удирдлагууд шагналыг нь гардуулан өглөө.

Ш. Амгаланбаатарынх 1994 оноос хойш тасралтгүй 31 жил мал маллаж, нутаг орондоо хөдөлмөр зүтгэлээрээ манлайлж яваа туршлагатай малчин юм. 1993–1994 онд цэргийн алба хаасны дараа мал аж ахуйн салбарт тууштай ажиллаж, мал сүргээ өсгөн үржүүлэх, ашиг шимийг нэмэгдүүлэхэд бодитой амжилт гаргасаар иржээ.

2025 оны эцсийн байдлаар 1475 толгой мал тоолуулж, нийт малд хээлтэгчийн эзлэх хувийг 46.3–58.3 хувьд хүргэн, 100 эхээс 100–108 төл бойжуулсан нь тогтвортой өсөлтийг ханган ажиллаж буйг илтгэж байна. Мөн сүүлийн жилүүдэд 2 өрхийг 835 толгой малаар малжуулж, 323 толгой малыг үржилд худалдан, 555 толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулжээ.

Тэрбээр малаа даатгуулж, эрсдэлийн менежментийг хэрэгжүүлэн 4004 толгой малыг 1,152.1 мянган төгрөгөөр даатгуулсан байна. Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зорилгоор 218 тонн өвс бэлтгэж, малынхаа ашиг шим, чанарыг сайжруулахад онцгой анхаарч иржээ.

Ш.Амгаланбаатар нь 2018 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдаж 2019 онд аймгийн аварга малчнаар шалгарч байсан бөгөөд энэ удаа ийнхүү “Улсын аварга малчин” цол хүртсэн нь түүний олон жилийн хөдөлмөр зүтгэлийн бодит үнэлгээ болж байна.
Дархан сум, Хараат багийнхны хөдөлмөрч малчдад халуун баяр хүргэе.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.