0

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн малчин З.Лхамсүрэн түүний гэргий Х.Нансалмаа нарын өрх гэр бүл “Улсын аварга малчин”-аар шалгарч, шагналыг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нар гардуулан өглөө.
Үе дамжин удам залгасан “Улсын аварга малчин” З.Лхамсүрэн гэргий Х.Нансалмаагийн хамт 33 жил мал маллаж байна.
Талын бууцанд өвөлжиж буй эднийх 2006 онд “Сумын аварга малчин”, 2015 онд “Аймгийн аварга малчин”, 2020 онд Аймгийн хошой аварга малчин, 2023 онд “Алтан төлийн эзэн” болж байжээ.
Эрдэнэт мал сүргийнх нь буян хишиг улам арвижин дэлгэрч, тоо нь түм хүрч, тоос нь тэнгэрт тулах болтугай.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.