dobu.mndobu

Хэнтий аймгийн Баянмөнх сумын малчин А.Баярмагнайн өрх гэр бүл “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” боллоо

0

НийтлэлчAdmin

Огноо2026-02-12

Хэнтий аймгийн Баянмөнх сумын малчин А.Баярмагнайн өрх гэр бүл “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” боллоо

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн малчин Аръяабазарын Баярмагнай, Чулуунбаатарын Шүрэнцэцэг нарын өрх гэр бүл “Улсын аварга малчин” цол хүртэж шагналыг нь УИХ-ын гишүүн Ц.Идэрбат гардуулан өглөө.

“Улсын аварга малчин” А.Баярмагнай 1992 оноос хойш тасралтгүй 33 жил мал аж ахуйн салбарт хөдөлмөрлөж, нутгийнхаа мал сүргийг өсгөн үржүүлэх, ашиг шимийг нэмэгдүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн туршлагатай малчин юм. Гэргий Ч.Шүрэнцэцэг нь сүү, саалийн саруудад 50 тугалтай үнээ, 200 ямаа сааж, сүү цагаан идээ бэлтгэн орон нутагтаа борлуулдаг байна. 

Эднийх 2025 оны эцсийн байдлаар 1130 толгой мал тоолуулж, нийт малд хээлтэгчийн эзлэх хувийг 46.1–60.3 хувьд хүргэн, 100 эхээс 100–106 төл бойжуулсан амжилт үзүүлжээ. Мөн сүүлийн гурван жилд 10 өрхийг 1358 толгой малаар малжуулж, 369 толгой малыг үржилд худалдан, 591 толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулсан байна. 2023 оны мөсөн зуднаар өвс тэжээлээ сайтар бэлтгэж бог малаа Дундговь аймаг руу оторлож, бод малаа дулаан хашаа, саравчинд хашин малын хорогдолтой гарсныг багийн Засаг дарга нь онцолсон юм.

Малын эрсдэлийг бууруулах зорилгоор 1054 толгой малаа 635.8 мянган төгрөгөөр даатгуулж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах хүрээнд 334 тонн өвс бэлтгэн ажилласан нь аж ахуйн зохион байгуулалт, хариуцлагатай менежментийг илтгэж байна.

Аръяабазарын Баярмагнай нь өмнө нь 2017 онд “Аймгийн алдарт уяач” 2018 онд “Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан”, 2022 онд “Аймгийн аварга малчин”, МҮОНРТ-ийн нэрэмжит “Алтан унаганы эзэн” шагналуудыг хүртэж байсан бөгөөд ийнхүү хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж “Улсын аварга малчин” цол хүртлээ.

Нутгийн зон олныхоо бахархал болсон аварга малчдадаа халуун баяр хүргэе.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.