dobu.mndobu

Увс аймгийн Цагаанхайрхан сумын малчин Ц.Рэнцэндоржийн гэр бүл “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” боллоо

0

НийтлэлчAdmin

Огноо2026-02-12

Увс аймгийн Цагаанхайрхан сумын малчин Ц.Рэнцэндоржийн гэр бүл “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” боллоо

Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багийн малчин Цэендоржийн Рэнцэндүгэр болон түүний гэргий Тогоочийн Пагмасүрэн нарт сар шинийн босгон дээр “Улсын Аварга Малчин”-ы цом, өргөмжлөл, үнэмлэх, цол тэмдгийг нь УИХ-ын гишүүн Б.Заяабал гардуулан өглөө.

Увс аймгийн Цагаанхайрхан сумаас төрөн гарсан 12 дахь Улсын Аварга Малчин Ц.Рэнцэндүгэр хөдөө аж ахуйн салбарт 56 жил тасралтгүй хөдөлмөрлөж байна. 

Тэрбээр эрдэнэт сүргээ таван төрөлд нь жигд өсгөж, чанар, ашиг шимийг нь дээшлүүлэхэд онцгойлон анхаарч, ямаагаа өлгийн улаан тэхээр, хонио баяд үүлдрийн хуцаар, адуугаа Сүхбаатар угшлын азаргаар үүлдэр угсааг нь сайжруулснаар 2023-2025 онуудад 82-103 хувийн төл хүлээн авч, мал сүргээ жил дараалан тогтмол өсгөсөн амжилтыг үзүүлээд байна. 

Мөн малч ухаан, арга туршлагаа залуу малчдад өвлүүлэн заахын зэрэгцээ тэднийг малжуулах үйлсэд манлайлан оролцож, нутаг орныхоо бахархал, үлгэр дууриалал болж яваа хөдөлмөрч өрх юм.

Цагаанхайрхан нутгийнхаа хөдөлмөрч олныхоо дундаас тодрон, нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж яваа танай гэр бүлд эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе!

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.