dobu.mndobu

Х.Ганчулуун хэрээс хэтэрч, ТӨК-д МАНАН байгуулж байгаа юм биш үү

Х.Ганчулуун хэрээс хэтэрч, ТӨК-д МАНАН байгуулж байгаа юм биш үү

“Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” Төрийн өмчит компанийн захирал Х.Ганчулууны хууль бус үйлдлийн талаар бид удаа дараа баримтаар хүргэж байгаа ч Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн болон АТГ-аас эхлээд хууль хяналтын байгууллагууд анхааралдаа авахгүй байгаагийн цаана ямар хүчин зүйл байна. Тиймээс бид үүний цаана ямар хүчин зүйл байгааг тодруулж, өөрсдөө биечлэн салбарын сайд болон АТГ-т албан бичиг, баримтаар хандахаа мэдэгдье. 

Тэгвэл бидэнд ахиад Х.Ганчулуун захирлын тухай мэдээлэл ирлээ. Үүнийг дурдахаас өмнө нэгэн зүйл хэлэх ёстой. Х.Ганчулууныг нутаг татаж томилсон Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар АН-тай хамтрахдаа Төрийн өмчит компаниудад АН-аас Хяналтын болон Бүтээмжийн гэх менежерүүд томилсон. Харин Ерөнхий сайд Г.Занданшатар АН-аас томилогдсон менежерүүдийг цомхотгож 29 тэрбум төгрөг хэмнэнэ гэснээс хойш чамгүй хугацаа өнгөрлөө. 

Гэвч тус компанид АН-аас очсон Хяналтын менежер Н.Мөнгөншагай ажлаа хийсээр байсан ч шүүмжлэлд өртөж ажлаа өгч байгаа бололтой. Харин бидэнд ирүүлсэн иргэний мэдээллээс харахад тус компанид томилогдож очсон Н.Мөнгөншагай, М.Отгонбаатар нарын менежерийг цомхотголд орсон нэрийдлээр тус тус 170, 174 сая төгрөг, нийт 344 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгуулахаар ТУЗ-ийн хурлаар хэлэлцсэн байна. 

Гэтэл Н.Мөнгөншагай нь тэтгэмжээ авчхаад эргэн “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” компанийн Хангах хэлтсийн даргаар томилогдон очих тохиролцоо хийсэн байж болзошгүй гэх мэдээллийг бидэнд ирүүлсэн. Одоогийн байдлаар тус компанид бүтцийн шинэчлэл хийж, Хангах хэлтсээ бусад хэлтсээс томруулж, дор нь хоёр алба байгуулж байгаа гэдгийг хэллээ. Уг нь тус хэлстийн даргаар н.Мөнхтулга ажиллаж байгаад наймдугаар сард ажлаа өгч, хэлтсийн Ахлах нь түр орлон маягаар даргагүй явж ирсэн байна. Өөрөөр хэлбэл уг хэлтсийг Н.Мөнгөншагайд хадгалж байсан гэж хардаж болохоор. 

Энэхүү бүтцийг Н.Мөнгөншагайн эхнэр тус компанийн Хуулийн зөвлөх Б.Шинэтуяа зуржээ. Н.Мөнгөншагай нь УИХ-ын гишүүн Ц.Тувааны хамаатан гэдгийг ч дурдсан байна. Ерөнхий сайд нь төсөв хэмнэх үүднээс менежерүүдийг явуулах үүрэг өгсөн байхад Х.Ганчулуун хугацаа унжиж унжиж цомхотгол нэрээр халахдаа олон сая төгрөгийг тэтгэмж нэрээр олгож, эргүүлэн ажилд авах тохиролцоо хийж байна гэдэг Г.Занданшатарын бодлогыг шууд сөрж байна гэсэн үг. Хамгийн аюултай нь засаг нь хамтраагүй байхад Х.Ганчулуун “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” компанид МАНАН байгуулж байгаа юм биш үү. Л.Оюун-Эрдэнийн энэ мэт үлдэгдлүүд хэргээр Засгийн газрын бодлого сөрөөд хууль зөрчин суудаг юм биш биз. 


С.Данзан 


 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.