dobu.mndobu

“Ар Сэвд могойт” ХХК улсын хошой аварга боллоо

0

НийтлэлчAdmin

Огноо2026-02-13

“Ар Сэвд могойт” ХХК улсын хошой аварга боллоо

“Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн босгон дээр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Ар Сэвд могойт” ХХК “Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгарч, улсын хошой аварга боллоо.

Тус компани “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Атрын IV аян”-ыг хэрэгжүүлэхэд манлайлан оролцож, газар тариалангийн салбарт техник, технологийн шинэчлэлийг амжилттай нэвтрүүлэн, хүн амыг эрүүл хүнсээр, боловсруулах үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, ажлын байр нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан юм. 

Д.Амаржаргал захиралтай “Ар Сэвд могойт” ХХК нь 2001 оноос 877 га талбайд газар тариалан эрхэлж, эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр “Сэлэнгэ” үүлдрийн үхрийг өсгөн үржүүлж байна. Тус компани орон нутгаас 10 гаруй иргэнийг тогтмол ажлын байраар хангаж байгаа юм. 
Тус компани “Бурятская остиствая” сортын үрийг хэрэглээнд нэвтрүүлэн жилд га-гаас 24.2-30.4 ц ургац хураан авч, тариалангийн 490 га талбайд 35.3 км хашаажуулж, компанийн парк шинэчлэлд 850.8 сая хөрөнгө оруулалт хийжээ. 

Ийнхүү хөдөлмөр, бүтээмж, шинэчлэлээрээ манлайлсан “Ар Сэвд могойт” ХХК-ийн хамт олонд халуун баяр хүргэе

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.