dobu.mndobu

Ховд аймаг авто зам, тээвэр, худалдаа үйлчилгээгээр баруун бүсдээ тэргүүлж байна

0

НийтлэлчAdmin

Огноо2026-02-13

Ховд аймаг авто зам, тээвэр, худалдаа үйлчилгээгээр баруун бүсдээ тэргүүлж байна

Ховд аймаг авто зам, тээвэр, худалдаа үйлчилгээгээр баруун бүсдээ тэргүүлж байна.

Үүний нэг нотолгоо нь аймгийн ДНБ 1.2 их наяд төгрөгт хүрч, хүн амын тоо 92 мянгыг давж хөгжлийн татах хүч болж буй явдал.

Энэ онд төрөөс газар, цахилгаан, уур, дулаан, цэвэр ус, авто зам гээд бүх дэд бүтцийг нь шийдэж өгсөн Ховд ҮТП-д 31 үйлдвэр байгуулагдаж үүдээ нээхээр зэхэж байна.

Цементийн үйлдвэрийн ачаар цементийн үнэ хотынхтой адил болон 2-3 дахин хямдарч, барилгын материалын үйлдвэрлэл барилга орон сууцны бүтээн байгуулалт нэмэгджээ.

Өнөөдөр Ховдын эдийн засагт Хөшөөтийн уурхайн зардал болгон Ховдчуудын, Ховдын тээвэрчдийн орлого болж өндөр хувь нэмэр оруулж байгаа шиг Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтын өгөөж аймаг орон нутагт шууд очих ёстойг иргэддээ дуулгалаа.

Мөн уулзалтын үеэр УИХ, ЗГ-ын бодлого үйл ажиллагааг танилцуулж, иргэдээс тавьсан аймаг орон нутаг, амьдрал ахуйд нь тулгамдаж буй асуудал бүр дээр шийдэл гаргаж хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Сар шинийн босгон дээр олон жилийн хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнагдсан тэргүүний хүмүүстээ төрийн дээд одон медалийг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн З.Мэндсайхан нар гардуулж баяр хүргэлээ.

БАРУУН БҮСИЙН ХӨГЖЛИЙН БАХАРХАЛ БОЛСОН ХОВДЧУУДДАА БАЯРЛАЛАА.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.