0

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар Архангай аймагт ажиллах хугацаандаа Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр анги болон Эрэн хайх, аврах салбарт ашиглагдаж буй машин техник, тоног төхөөрөмж, багаж зэвсэглэмжтэй танилцаж бэлтгэл бэлэн байдлыг шалгалаа.
Энэ үеэр Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Цэрэндорж 2025 оны үйл ажиллагааны товч тайлан болон 2026 онд хийгдэх ажлын талаар товч мэдээлэл хийлээ.
Мөн Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга бөгөөд Штабын дарга, Бригадын генерал Ц.Ганзориг нь Эрдэнэмандал сумын Эрэн хайх аврах бүлгийн үйл ажиллагааг эхлүүлэх, Тариат суман дах Эрэн хайх аврах бүлгийн орон тоог нэмэгдүүлэх талаар саналыг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягт уламжиллаа.
Архангай аймгийн Онцгой байдлын газар 2025 онд нийт 69 ажил, арга хэмжээ төлөвлөснөөс 100 хувийн хэрэгжилттэй 50, 90 хувийн хэрэгжилттэй 10, 80 хувийн хэрэгжилттэй 7, 70 хувийн хэрэгжилттэй 2, нийт биелэлт 94,8 хувийн хэрэгжилттэй дүгнэгдсэн юм.
Түүнчлэн Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Шадар сайдын нэрэмжит шагналаар шагнан урамшуулсан юм. Үүнд:
Гал түймэр унтраах аврах 51 дүгээр ангийн захирагч, ахмад Ё.Баасансүрэн-г “Онц гал сөнөөгч” тэмдгээр, Онцгой байдлын газрын ахлах нягтлан бодогч, ахмад Э.Номинтуяа-г “Тэргүүний ажилтан ” тэмдгээр тус тус шагналаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.