МҮОНР-ийн “Таван-Эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит 48 дахь удаагийн “Алтан төлийн эзэд” шагналын “Алтан тугал”-ын эзнээр тодорсон Увс аймгийн Бөхмөрөн сумын Хар алтат багийн малчин Раашын Даваадоржийн гэр бүлд сар шинийн босгон дээр шагналыг нь УИХ-гишүүн Б.Заяабал, Эдийн засаг, хөгжлийн яамны Трөийн нарийн бичгийн дарга И.Батхүү нар гардуулан өглөө.
Р.Даваадоржийн гэр бүл хөдөө, аж ахуйн салбарт 30 гаруй жил тасралтгүй хөдөлмөрлөж, мал сүргийнхээ чанар, ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж ирсэн туршлагатай малчин өрх юм.
Бөхмөрөн нутгийнхаа хөдөлмөрч олны дундаас тодрон, нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж яваа танай гэр бүлд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.