dobu.mndobu

Дэлхийн хамгийн том дээлийг энэ сарын 24-нийг хүртэл иргэдэд үзүүлнэ

Дэлхийн хамгийн том дээлийг энэ сарын 24-нийг хүртэл иргэдэд үзүүлнэ

Дэлхийн хамгийн том Монгол дээлийг Чингис хаан Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 24-нийг хүртэл иргэдэд үзүүлнэ.

Тодруулбал, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас олдсон Язгууртны торгон дээлийн эх загвараас сэдэвлэн "Батзүү” ХХК- ийн 50-иад уран бүтээлч гурван сарын хугацаанд түүх, соёлын үнэт өвд хамаарахуйц хаан хээтэй язгууртны торгон дээлийг бүтээн урлажээ.

Монголын өв соёлын сүр жавхланг дэлхийд таниулах бэлгэдэл бүхий энэхүү дээл нь 14 метр өндөр, 18 метр өргөнтэй дэлхийн хамгийн том Монгол дээл юм. Монгол урчуудын уламжлалт гар урлалын өв соёлыг шингээн, үндэсний хээ угалз, зээгт наамал, гар оёдлын нарийн технологиор даавуу, торго, савхи, алтан утас, олсоор шаглан урласан, монголчуудын сэтгэлгээ, зохион бүтээх ур чадвар, соёлын онцлогийг илэрхийлсэн түүх, соёлын үнэт өв болон хадгалагдах Чингис хаан Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 24-нийг хүртэл дэлгэгдэх аж.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.