dobu.mndobu

“Сутайнбуянт” ХХК-ийн жолооч нар өөрсдөөсөө материалаа гарган бие засах газар байгуулжээ

“Сутайнбуянт” ХХК-ийн жолооч нар өөрсдөөсөө материалаа гарган бие засах газар байгуулжээ

Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Тус дугаарт дөрвөн талархал иржээ. Тодруулбал,

Сонгинохайрхан дүүргийн иргэн Д.Чаминчулуун: Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Сутайнбуянт” ХХК-ийн Ч:46 (Улаанчулуут-Вокзал) чиглэлд үйлчилдэг жолооч нар өөрсдийн санаачилгаар автобусны эцсийн зогсоол орчмыг цэвэрлэж, өөрсдөө материалаа гарган бие засах газартай болгосон байна. Ажлын амжилт хүсье. Баярлалаа.

Сонгинохайрхан дүүргийн иргэн Наран: Ч:40 (Алтан тариа-Улаанхуаран) чиглэлд явж байсан “Блюбус” ХХК-ийн 4-034 гарааш дугаартай автобусны жолооч  Б.Баярбаатар нь өндөр настай хүнтэй маш сайхан харьцаж, сайхан үйлчилж байгаад үнэхээр их баярлалаа.

Хан-Уул дүүргийн иргэн Д.Пүрэвсүрэн: Ч:53 (Яармаг-Ард кино театр) чиглэлд явж байсан "Эрдэм транс " ХХК-ийн 13-157 гарааш дугаартай автобусны жолооч Б.Амаржаргалд маш их баярлалаа. Автобус нь маш цэвэрхэн тухтай, зүйр цэцэн үг хэвлээд наасан байсан нь маш их таалагдлаа, сэтгэгдэл өндөр үйлчлүүллээ.

Хан-Уул дүүргийн иргэн Цэнд-Аюуш: Ч:15 (Нисэх-5 шар) чиглэлд явж байсан "Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ-ын 15-065 гарааш дугаартай автобусны жолооч Ч.Бадамдорж хүүгийн маань мартаад буусан утсыг олж хямгадаад бидэнд хүлээлгэж өгсөнд баярлалаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.