dobu.mndobu

Цэргийнхэн цасан шуурганы дараах сэргээн босголтыг гүйцэтгэж байна

Цэргийнхэн цасан шуурганы дараах сэргээн босголтыг гүйцэтгэж байна

Дорнод аймгийн Халхгол суманд их хэмжээний цасан шуурга шуурсны улмаас үүссэн гамшгийн хор уршгийг арилгахаар Зэвсэгт хүчний алба хаагчид ажиллаж байна.

Халхгол суманд Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 20 гаруй цэргийн алба хаагч, Зэвсэгт хүчний дугаар салбарын 10 гаруй цэргийн алба хаагч тус тус ажиллаж хаагдсан зам давааг нээх, цасанд дарагдсан айл өрхүүдийн хашаа саравчийг цэвэрлэх, нүүлгэх, хивэг тэжээлийг түгээх зэрэг ажлыг гүйцэтгэж байна.

Яг одоогийн байдлаар тус бүсийн орчмоор цаг агаарын эрсдэл бууруугүй, шуурсан хэвээр байгааг Дорнод аймгийн орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Ташрамд, Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр байгалийн гамшигт өртсөн малчдад зориулан аймгийн аюулгүйн нөөцөөс 18 тн хивэг, 5 тн эрдэс тэжээлийг олгосон бөгөөд тус тэжээл Халхгол суманд мөн олгогджээ.

Үүнээс Ялалт багийн чиглэлд 8 айл өрхөд 16 шуудай тэжээлийг олгосон аж.

Ирсэн хивэг, эрдэс тэжээлийг сумын хэмжээнд өвөлжилтийн хүнд нөхцөлд байгаа малчин өрхүүдэд үе шаттайгаар бүрэн олгож дуусгана.

Мөн 5 чиглэлд нийт 26 машин 90 хүн ажиллаж байна. Малчдын 31 хашаа хороо, хотыг цэвэрлэж, уруудсан 15017 малын эрлийг байршлыг тогтоож малын эздэд мэдээ хүргэжээ. Ялалт багт 83 хонь, ямаа, 1 үхэр, Ташгай багт 27 ямаа, 46 хонь, 3 үхэр, Цогцсүмбэр багт хорогдолтой айл байхгүй бөгөөд одоогоор нийт 160 мал хорогдсон байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.