0

Сонгинохайрхан дүүргийн цагдаа албаны байранд иргэний биед халдсан бичлэг цахим орчинд цацагдсан.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн цагдаа жолооч "Б" нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа албаны байранд иргэн "Б"-тэй тухайн цаг үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас биед нь халдсан үйлдэл болсон.
Тус хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл "Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах"-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа" гэлээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.