dobu.mndobu

Алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбарын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгоно

Алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбарын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгоно

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Улаанбаатар хотоос алслагдсан бүс нутгийн цэргийн анги, салбарт ажиллаж, амьдарч байгаа алба хаагчдаа дэмжихээ илэрхийллээ. 

Тодруулбал тэрбээр "Эх орны маань нэр төр, сүр хүч, сүлд хийморийн илэрхийлэл болсон зэвсэгт хүчний албан хаагчдаа дэмжих тэр дундаа Улаанбаатар хотоос алслагдсан бүс нутгийн цэргийн анги, салбарт ажиллаж, амьдарч байгаа алба хаагчдаа урамшуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, батлууллаа.

Ингэснээр алслагдсан тооцогдсон цэргийн анги салбарт 5 жил ба түүнээс дээш хугацаанд үүргээ гүйцэтгэж яваа цэргийн алба хаагчид маань 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөнгөн урамшуулал авах боломж бүрдлээ.

Энэ шийдвэр манай салбарын олон алба хаагчдад албандаа тогтвор суурьшилтай ажиллах, мэргэших урам болохоос гадна тэдний гэр бүлд эдийн засгийн томоохон дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна.

Монгол төрийн сүлд хийморь мөнхөд ивээх болтугай" хэмээв.

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.