0

УИХ, ЗГ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Атул Малхари Гоцурвэ-г хүлээн авч уулзаж, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Сайд Д.Батлут Монгол, Энэтхэг хоёр орны стратегийн түншлэлийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болох батлан хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагаа бүх түвшинд амжилттай хөгжиж байгааг онцоллоо.
Элчин сайд Атул Малхари Гоцурвэ Батлан хамгаалахын сайд Д.Батлут цаг зав гарган халуун дотноор хүлээн авч уулзсанд гүн талархал илэрхийллээ. Тэрбээр хоёр улсын найрсаг харилцаа, батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжин хөгжиж байгааг онцлон тэмдэглээд, энэхүү эерэг хандлагыг хадгалж, хамтын ажиллагааг илүү бодит үр дүнтэй, тогтвортой байдлаар цаашид улам бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтын төгсгөлд хоёр орны батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад онцгой анхаарч ажиллахаа харилцан илэрхийллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.