dobu.mndobu

“Сурахад насны хязгаар гэж үгүй” гэдгийг баталсан түүх

“Сурахад насны хязгаар гэж үгүй” гэдгийг баталсан түүх

БНСУ-ын 85 настай иргэн Ким Жон Жа боловсрол эзэмшихэд нас саад болдоггүйг өөрийн амьдралаар нотолжээ. Тэрээр 2024 онд Солонгосын их сургуулийн элсэлтийн нэгдсэн шалгалтад (CSAT) орсон хамгийн ахмад шалгуулагч болж, улмаар Сүүкмён эмэгтэйчүүдийн их сургуулийн Насан туршийн боловсролын кредит банкны хөтөлбөрөөр Нийгмийн халамжийн чиглэлээр дэд бакалаврын зэрэг хамгаалсан байна.

Ким Жон Жа 1941 онд төржээ. Тэрбээр 78 насандаа солонгос хэл сурч эхэлсэн бөгөөд насанд хүрэгчдийн боловсролын төвөөр дамжин дунд болон ахлах сургуулиа төгссөн аж. Улмаар 2024 онд их сургуульд элсэн суралцаж, хичээлдээ өдөр бүр метрогоор 3.5 цаг зарцуулан явдаг байжээ.

Компьютер ашиглахад төдийлөн сайн биш байсан тул бүх тайлан, даалгавраа гараар бичдэг байсан бөгөөд алдаа гаргавал бүтэн хуудсыг дахин шинээр бичдэг байснаа онцолсон байна. Мөн сурах бичгээ хоёр хувь авч, нэгийг нь сургуульдаа, нөгөөг нь гэртээ байлгаж, давтан уншиж судалдаг байжээ.

Төгсөлтийн ёслолын үеэр тэрээр төгсөгчдийг төлөөлөн үг хэлэхдээ, “Намайг дэмжсэн ангийнхан, багш нарынхаа ачаар энэ амжилтад хүрлээ. Эрүүл мэнд минь зөвшөөрөх хүртэл би харандаагаа тавихгүй” хэмээн ярьсан байна.

Түүний дараагийн зорилго нь кредит банкны хөтөлбөрөөр дөрвөн жилийн хүүхэд судлалын ангид үргэлжлүүлэн суралцах, мөн гадаадад амьдарч буй ач, зээ нартайгаа чөлөөтэй ярилцахын тулд англи хэл сурах ажээ.

Ким Жон Жагийн түүх нь боловсролд насны хязгаар үгүй, тууштай хөдөлмөр хэзээд үр дүн авчирдгийг харуулсан бодит жишээ болж байна.

 

Эх сурвалж: The Korea Herald

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.