0

Цоохор ирвэс нь нэн ховор зүйлийн амьтан юм. Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “устаж болзошгүй”, бүс нутгийн хэмжээнд “ховор” зүйл хэмээн үнэлэгдсэн байдаг.
Өндөр уулын экосистемийн тогтвортой байдлыг хадгалагч гол амьтан, ирвэс байна гэдэг нь тэр нутаг байгалийн унаган төрхөө хадгалж буйг илтгэдэг. Өөрөөр хэлбэл, цоохор ирвэс байхгүй болчихвол тухайн нутгийн байгалийн зохилдлогоо алдагдана. Ийм л чухал амьтан.
Монгол орны цоохор ирвэсийн гол идэш тэжээл нь янгир ямаа бөгөөд аргаль, хонь, тарвага, туулай, огдой, бусад мэрэгч амьтан, хойлог, хахилаг, ятуу зэрэг шувуудаар хооллоно. Цоохор ирвэсийн олзоо барьдаг үндсэн арга нь гэтэж байгаад огцом үсэрч, олз бологч амьтан дээрээ буудаг. Ингэж үсрэхэд сүүл нь залуурын үүрэг гүйцэтгэдэг.
Хол зайд үсрэхэд хүчирхэг хойд хөлийн түлхэлт гол үүрэгтэй. Идэш тэжээл бологч амьтад руу гэтэн үсрэхдээ 14 метр хүртэл харайх чадвартай аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.