dobu.mndobu

Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас гацсан Швейцарчуудыг Оманаас тусгай нислэгээр буцаана

Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас гацсан Швейцарчуудыг Оманаас тусгай нислэгээр буцаана

Швейцарийн агаарын тээврийн Swiss International Air Lines компани Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас гацсан зорчигчдыг эх оронд нь буцаах зорилгоор Оманаас тусгай нислэг үйлдэхээр болсноо Лхагва гарагт мэдэгдлээ.

Тус компани өнөөдөр Оманаас Airbus A340 онгоцоор нислэг үйлдэж, Швейцарь руу буцах шаардлагатай зорчигчдыг тээвэрлэх юм. Нислэгт Швейцарь руу нисэх тасалбартай боловч мөргөлдөөний улмаас Цюрих хотод хүрч чадаагүй зорчигчид, мөн Оманд байгаа бөгөөд Швейцарийн эрх баригчдад бүртгүүлсэн Швейцарийн иргэд багтах ажээ.

Компанийн зүгээс “Энэхүү арга хэмжээ нь ялангуяа Швейцарийн иргэдийг эх оронд нь аюулгүй буцаах зорилготой” гэж мэдэгдсэн байна.

Швейцарийн Гадаад хэргийн яамны хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Ойрхи Дорнодын бүс нутагт аялж байсан бараг 5000 Швейцарийн иргэн мөргөлдөөний улмаас гацсанаас 500 гаруй нь Оман улсад байгаа аж.

Төлөөлөгчийн мэдээлснээр Пүрэв гарагийн өглөө Оманы нийслэл Маскат хотоос Цюрих рүү хөөрөх тусгай нислэгт ойролцоогоор 200 зорчигч суух боломжтой байна. Гэхдээ цаашид нэмэлт нислэг үйлдэх эсэх талаар одоогоор тодорхой шийдвэр гараагүй гэж компанийн зүгээс мэдэгджээ.

Мөн уг нислэгийг Швейцарийн Гадаад хэргийн яамтай уялдуулан зохион байгуулж байгаа боловч төрөөс санхүүжүүлсэн нүүлгэн шилжүүлэх ажиллагаа бус, харин Swiss компанийн бие даасан үйл ажиллагаа гэдгийг онцолсон байна.

 

Эх сурвалж: Reuters

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.