dobu.mndobu

Сонирхолтой түүхүүд: Tүүний сүүлчийн хүсэл АЛТАН АВС

0

НийтлэлчAdmin

Огноо2026-03-06

Сонирхолтой түүхүүд: Tүүний сүүлчийн хүсэл АЛТАН АВС

Түүний сүүлчийн хүслийн нэг нь нэгэн цагт байгуулсан хүч чадлаа бэлгэдэн алтан авсанд орох явдал байв. 

Мексикийн хамгийн их эрэн сурвалжлагдаж байсан хар тамхины наймаачдын нэг болох "Эль Менчо" гэгддэг Немесио Осегера Сервантес болон түүний бүлэглэл Мексикийн тусгай хүчнийхэнтэй мөргөлдөөн үүсгэж буудуулж нас барсан. Тус мөргөлдөөнд 70 гаруй хүн амиа алджээ.

59 настай тэрбээр Мексикийн хамгийн хүчирхэг, харгис хар тамхины наймааны байгууллагуудын нэг гэгддэг Халискогийн Шинэ Үеийн Картел (CJNG)-г удирдаж байсан бөгөөд энэ нь хар тамхины томоохон үйл ажиллагаа явуулж, өрсөлдөгч бүлэглэлүүд болон эрх баригчидтай олон жилийн турш цуст мөргөлдөөнийг үүсгэж байсан.

Тэрбээр олон жилийн турш тив дамнасан хар тамхины наймааны сүлжээгээр дамжуулан олон тэрбум долларын үнэтэй эзэнт гүрнийг байгуулж, хууль хүчнийхэнд баривчлагдахаас зайлсхийж чаддаг байлаа. 

Эцэст нь ийм их хүч, асар их мөнгө, шинэ үеийн картелыг хянаж байсан хүн баривчилгааны үеэр буудуулж үхэх гэж.

Оршуулах ёслолын ажиллагаа өнгөрсөн даваа гараг буюу 3-р сарын 2-нд Гвадалахара хотын захын Запопан хотод болжээ.

Тэрбээр азарган тахианы зодоонд дуртай байсан тул "Сеньор де лос Галлос" ("Азарган тахианы эзэн") хочтой байжээ. Өөр нэг цэцгийн хэлхээнд CJNG гэсэн эхний үсгийг нь зүүжээ.

Оршуулга өндөр хамгаалалтын дор болсон бөгөөд оршуулгын газрын эргэн тойронд цэргийнхэн, Үндэсний гварди, цагдаа нар иржээ. Аюулгүй байдлын албаныхан оршуулгын цувааны бүх замыг хянаж байв. Мексикийн Ерөнхий прокурорын газар "аюулгүй байдлын үүднээс" оршуулгын газрыг албан ёсоор хамгаалхаас татгалзжээ.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр, энэ авс нь 24 каратын алтаар бүрсэн хүрэл хавтангаар хийсэн Прометей загвар байж магадгүй юм. Үнийн хувьд 10,000-24,000 доллар гэж тооцоолж байна. Үүнтэй төстэй авсыг өмнө нь Майкл Жексон, Жеймс Браун, Америкийн гангстер Жон Готти нарыг оршуулахад ашиглаж байсан гэжээ.

Эрх мэдэл, хөрөнгө мөнгө үнэхээр их байлаа ч хэн нэгнийг алтан авсанд хамт орохгүй л юм даа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.