0

“Tourism Week – 2026” үндэсний чуулган арга хэмжээ салбар хуралдаануудаар үргэлжилж, аялал жуулчлалын салбарын тулгамдсан асуудлуудыг олон талын оролцоотойгоор “Улаанбаатар” зочид буудлын “Их танхим”-д хэлэлцэж байна. Салбар хуралдаанаар “Аялал жуулчлалын салбарын дэмжих хөнгөлөлттэй зээл”-ийн хөтөлбөрийн нөхцөл, шалгуурыг танилцууллаа.
Тус хуралдааны хүрээнд салбарын хууль, эрх зүйн орчин, тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал үйл ажиллагаа эрхлэх асуудал, мөн аяллын шинэ бүтээгдэхүүн, хөтөлбөрүүдийг хөгжүүлэх боломж зэрэг сэдвүүдийг хөндөн хэлэлцэж, салбарын хөгжлийн бодит шийдлүүдийг тодорхойлох юм.
Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага болон орон нутгийн төлөөлөл оролцож буй энэхүү хэлэлцүүлгүүд нь Монгол Улсын аялал жуулчлалын салбарын цаашдын бодлого, хамтын ажиллагааг тодорхойлоход чухал ач холбогдолтой.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.