0

2007 онд Сөүл хотын Синдоримын гал түймрээс 11 хүний алтан амь аварсан дөрвөн Монгол залуусын гайхалтай түүх
Одоогоос 19 жилийн өмнө Сөүл хотод баригдаж байсан 30 давхар барилгад гал гарч, тэнд ажиллаж байсан дөрвөн монгол залуу 11 Солонгос иргэний алтан амийг нь аварсан гайхамшигт үйл явдал болж байлаа.
Энэ дөрвөн залуугийн тухай яриа тухайн үед үйлдвэрээс үйлдвэр дамжаад Солонгост ажиллаж байсан Монголчуудын чихэнд хүрч бахархал болж байлаа.
Солонгост ажиллаж, амьдарч байгаа Монголчууд маань тухайн үед ч, одоо ч ихэнх нь “бурхны виз” буй хууль бусаар амьдарч, ажил хөдөлмөр эрхэлж, ар гэртээ мөнгөө явуулдаг. Эдгээр залуус бол тэдний л нэг.
Аврах ажиллагаагаа хийж дуусаад эмнэлгийн тусламж авалгүй эмнэлгээсээ оргоод ор сураггүй болсон тэднийг Элчин сайдын яамныхнаар дамжуулж олж авч, Солонгост хууль ёсоор ажиллах, оршин суух визээр шагнаж, телевизийн нэвтрүүлэгт хүртэл оролцуулж байв.
Батаа, Самбуу, Гомбосүрэн, Батдэлгэр гэх эдгээр дөрвөн залуугийн нэг нь гал сөнөөгч байсан тул аврах ажиллагааг амжилттай удирдсан бол олимпод эх орноо төлөөлөн жүдо бөхөөр барилдах мөрөөдөлтэй Гомбосүрэн өөрөө утаанд маш их хордсон ч угаартсан хүмүүсийг23 давхраас 30 давхар руу үүрч явж байсан. Түүгээр үл барам угаартсан иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, хиймэл амьсгал хүртэл хийжээ.
Тухайн үед Солонгосын KBS телевизийн хийж байсан нэвтрүүлгийг https://www.youtube.com/watch?v=IHubTqGJWUY энэ холбоосоор орж үзээрэй.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.