0

Монгол Улсын хэмжээнд 313 мянган малчин, 197 мянган малчин өрх бий. Тэдний хүчинд Улаанбаатарчууд бид идэх хүнстэй, монголын газар шороо харах эзэнтэй байгааг мартаж болохгүй.
Бид малаа яриад малчнаа мартдаг алдаа бий. Иргэн төвтэй байна гэдэг хүнээ бодохын нэр. Тиймээс ган зуд, гамшиг ослоос малчдынхаа амь нас, эрүүл мэнд, амьдралын баталгааг хамгаалахад эн тэргүүнд анхаарах учиртай.
Харамсалтай нь байгаль цаг уурын хүндрэлтэй үед малчид хэдэн малынхаа хойноос явж байгаад амь эрсдэх эмгэнэлт явдал тасрахгүй гарч байна. Эрдэнэт хүний аминаас илүү үнэтэй зүйл гэж үгүй ч ийм эмгэнэлт байдал хэрэв тохиовол ард нь үлдэж буй ар гэрт нь бага ч болов дэм болох шийдвэрийг засгийн газраас гаргажээ.
Гамшигт болон аюулт үзэгдэлд өртөж амь насаа алдсан малчин, туслах малчинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 48 сараар тооцож, 37 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь олгож байхаар болжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.