0

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
17-нд говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна.
2026 оны 03-р сарын 17-ны 20 цагаас 03-р сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө говийн бүс нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон голын хөндийгөөр -20...-25 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -15...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Халх голын хөндийгөөр -10...-15 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар -5...-10 градус хүйтэн, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь орчмоор +2...+7 градус, бусад нутгаар -3...+2 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -16...-18 градус, бусад хэсгээр -13...-15 градус, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө -15...-17 градус, өдөртөө -8...-10 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -18...-20 градус, өдөртөө -8...-10 градус хүйтэн байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.