0

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тухайгаа мэдэгдээд буй. Тэгвэл уг асуудлыг УИХ-ын чуулганы маргаашийн (2026.03.18) нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болжээ.
Тодруулбал, Лхагва гарагийн 14:00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болох товтой байна. Хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох талаар Ерөнхий сайд танилцуулах аж.
Сануулахад, Б.Чойжилсүрэн, П.Наранбаяр нар ямар нэгэн улс төрийн шахалтгүйгээр өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн, шалтгаанаа удахгүй тайлбарлана хэмээн хэлээд буй.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.