0

Иран улс АНУ, Израиль болон тэдний холбоотнуудаас бусад хөлөг онгоцнуудад Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх талаар "аюулгүй нэвтрүүлэх" амлалт өгсөн ч дамжин өнгөрөх асуудлаар улс орнуудын байр суурь өөр байна.
Энэтхэгийн далбаатай хоёр шингэрүүлсэн газрын тосны хий ( LPG ) тээвэрлэгч хөлөг онгоц Ормузын хоолойгоор аюулгүй нэвтэрч, Персийн булангаас гарчээ.
Financial Times ( FT) сонинд өгсөн ярилцлагадаа Энэтхэгийн Гадаад хэргийн сайд С.Жайшанкар "Бид одоогоор тэдэнтэй (Иран) хэлэлцээр хийж байна" гэж мэдэгдэж, бидний тээвэрлэгчид Ормузын хоолойгоор дамжин өнгөрч байгаа нь хоёр улсын хоорондын яриа хэлэлцээний үр дүнг харуулсан жишээ юм гэж нэмж хэлэв.
Гэсэн хэдий ч Энэтхэгийн далбаатай бүх хөлөг онгоц дамжин өнгөрөхийг зөвшөөрдөггүй. Персийн буланд тусгаарлагдан үлдсэн Энэтхэгийн хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхийн тулд Иранаас зөвшөөрөл авах ёстой. Сайд Жайшанкар "Хэлэлцээрээрт хамтран ажиллаж, шийдэл олох нь юу ч хийхгүй байснаас дээр" гэж мэдэгдэв.
Европын болон Азийн бусад орнууд Энэтхэг шиг яриа хэлэлцээрээр хийж асуудлыг шийдэж чадах эсэхийг харах л үлдлээ. Сайд Жайшанкар "Үнэнийг хэлэхэд улс орнуудын хоорондын харилцаа нь өөрсдийн онцлог шинж чанарын агуулдаг" гэж хэлээд "Бидний харилцааг (Энэтхэг, Ираны хооронд) бусад ул орны харилцаатай харьцуулах нь маш хэцүү" гэж нэмж хэлжээ.
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи CBS телевизэд өгсөн ярилцлагадаа "Бидэнтэй асуудлыг хэлэлцэхийг хүсч буй орнуудад нээлттэй хандаж байгаа" гэжээ.
Франц, Итали улсууд Ирантай дамжин өнгөрөх хэлэлцээр хийсэн гэсэн мэдээллийн талаар тэрбээр "Би тодорхой улс орнуудыг дурдаж чадахгүй ч хэд хэдэн улсаас хүсэлт хүлээн авсан" гэв.
Барууны томоохон орнууд одоогийн хямралд хэрхэн хариу арга хэмжээ авах тал дээр байр сууриа илэрхийлж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Ормузын хоолойд цэргийн тусламж хүссэн бол энэ талаар Их Британи Ормузын хоолойд мянга мянган мина илрүүлэгч болон нисгэгчгүй онгоц байрлуулах талаар авч үзэж байна.
Их Британийн Эрчим хүч, аюулгүй байдлын сайд Эд Милибанд BBC-д "Бид хоолойг дахин нээхэд туслах боломжтой бүх хувилбарыг холбоотнуудтайгаа хамт судалж байна" гэж мэдэгджээ.
Европын Холбоо мөн Брюссель хотод Гадаад хэргийн сайд нарын уулзалт хийж, Ормузын хоолойн асуудлыг шийдвэрлэх арга замыг хэлэлцсэн. ЕХ -ны Улаан тэнгисийн хөлөг онгоцыг хамгаалах "Аспидс" цэргийн ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх төлөвлөгөөг Ормузын хоолойг хамруулах төлөвлөгөөг авч үзэж байгаа ч Герман улс хэлэлцүүлгийн өмнө "маш эргэлзээтэй" байр суурь илэрхийлжээ.
Германы Гадаад хэргийн сайд Йоханн Бадефулл орон нутгийн ARD телевизэд өгсөн ярилцлагадаа "Германы оролцоо огт хэрэггүй" гэж мэдэгджээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.