0

Сүүлийн 23 жилийн хугацаанд хиймэл дагуулын зураг, судалгаанаас харахад Монгол Алтайн нуруунд орших Таванбогд уулын мөстөл, мөсөн голын талбай эрчимтэй багасч байгаа нь тодорхой болжээ.
Монгол орны баруун хязгаарт, Баян-Өлгий аймгийн нутагт орших Таванбогд уул нь таван ноён оргилтой бөгөөд тэдгээрээс хамгийн өндөр нь Хүйтний оргил нь далайн түвшнээс дээш 4374 метр өндөрт оршдог. 2002 онд тус бүс нутгийн мөсөн талбай 104.5 км² байсан бол 2024 онд 78.8 км² болж, нийтдээ 24.5 хувиар буурсан нь уур амьсгалын өөрчлөлтийн тод илрэл болж байна.
Мөн Цамбагарав уулын мөстөл, мөсөн голын талбай 2002 онд 73.5 км² байсан бол 2024 онд 59.2 км² болж багассан байна.
Энэхүү өөрчлөлт нь зөвхөн уулын экосистемд төдийгүй бүс нутгийн усны нөөц, гол мөрний урсгалд шууд нөлөөлөх чухал үзүүлэлт бөгөөд цаг уурын байгууллагаас цаашдын судалгаа явуулах, мөстөл, мөсөн голыг хамгаалах арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатайг онцолжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.