dobu.mndobu

Улаанбаатарт өдөртөө 12 градус, ихэнх нутгаар дулаарна

Улаанбаатарт өдөртөө 12 градус, ихэнх нутгаар дулаарна

22-24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст дулаарах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Өнөөдөр (2026.03.23) ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орно. 

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр -14...-19 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -9...-14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +2...-3 градус, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +3...+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +13...+18 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11...-13 градус, бусад хэсгээр -4...-6 градус хүйтэн, өдөртөө +11...+13 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -11...-13 градус хүйтэн, өдөртөө +6...+8 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -16...-18 градус хүйтэн, өдөртөө +5...+7 градус дулаан байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.