0

Солонгосын интернет хэрэглэгчид Тайландын онгоцны үйлчлэгч бүсгүй ажлаасаа гарсны дараа түүний гадаад төрхийн талаар доромжилсон сэтгэгдлүүд нийгмийн сүлжээгээр маргаан дэгдээж байна.
Тайландын хэвлэл мэдээллийн хэрэгслийн Тайга мэдээлснээр, "Жам" гэгч Тайланд бүсгүй өнгөрсөн сарын 28-нд өөрийн цахим хуудсандаа онгоцны үйлчлэгчийн дүрэмт хувцас өмссөн зургаа нийтэлжээ.
Тэрбээр уг постондоо "Korean air бол нэгэн цагт миний мөрөөдөл байсан, одоо ч суралцах, туршлага судалсан хэвээр байна" гэж бичиж, ажлаасаа гарснаа хуваалцжээ.
Гэсэн хэдий ч энэхүү онцгой бус пост гэнэтийн байдлаар Тайланд болон Солонгосын интернет хэрэглэгчдийн хоорондох тулааны талбар болжээ. Учир нь Солонгосын зарим интернет хэрэглэгчид түүний гадаад төрхийг доромжилсон сэтгэгдлүүдийг бичиж эхэлсэн байна.
Хувийн дайралт үргэлжилсээр байх үед Тайландын интернет хэрэглэгчид дэмжсэн сэтгэгдлүүдээр хариу үйлдэл үзүүлжээ.
Тэд "Тэр үнэхээр Korean Air-ийн онгоцны үйлчлэгч мөн үү?", "Тэд зүгээр л хэнийг ч хамаагүй ажилд авдаг уу?" гэх мэт доромжилсон сэтгэгдэл үлдээсэн явдал юм. Үүний хариуд Тайландын интернет хэрэглэгчид дургүйцлээ илэрхийлж, "Солонгосчууд бүдүүлэг", "Энэ бол солонгосчуудын түвшин мөн үү?" гэх мэт сэтгэгдэл үлдээжээ.
Гэсэн хэдий ч хорлонтой сэтгэгдлүүд үргэлжилсээр байсан бөгөөд Солонгосын зарим интернет хэрэглэгчид түүний өмнөөс уучлалт гуйж, хүмүүст сөрөг санал бодлыг тоохгүй байхыг хүссэн байна.
Маргаан газар авахын хэрээр Тайландын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ үйл явдлыг "Солонгосын онлайн дарамтын архаг соёл гарцаагүй илэрсэн жишээ" гэж онцолжээ. Тэд мөн Солонгосын алдартнууд ийм (бүүли) сэтгэгдлээс болж зовж шаналж байсан өмнөх тохиолдлууд, мөн Солонгосын амиа хорлох түвшин өндөр байгаагын жишээ гэж дурджээ.
Энэ мэдээ гарсны дараа Солонгосын интернэт хэрэглэгчид Жам бүсгүйн олон нийтийн сүлжээнд зочилж, "Уучлаарай. Ихэнх солонгосчууд ийм муухай биш", "Би тэдний өмнөөс уучлалт гуйж байна" гэх мэт сэтгэгдлүүдээр уучлалт гуйж байгаагаа илэрхийлжээ.
Жам бүсгүй энэ маргаантай холбоотой ямар нэгэн тодорхой мэдэгдэл гаргаагүй байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.