0

Хойд Солонгос олон нийтийн хэв журмыг хангах, аюулгүй байдалд цэргийн зохион байгуулалт, дэглэмээр явж ирсэн бол, барууны маягийн захиргааны систем болох "цагдаагийн систем"-ийг нэвтрүүлэхээр шийджээ. Өөрөөр хэлбэл цагдаагийн байгууллгатай болно.
Хойд Солонгосын Төв Мэдээллийн Агентлаг (KCNA)-ны 24-нд мэдээлснээр, Ким Жон Ун өчигдөр Ардын Дээд Хурлын бодлогын илтгэлдээ "цагдаагийн систем"-ийг дараагийн Ардын Дээд Хурлын хуралдаанаар албан ёсоор хэлэлцэнэ гэж мэдэгдсэн байна.
Ким Жон Ун цагдаагийн байгууллагыг нэвтрүүлэх зорилго нь "үндэстний дотоод аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлыг баталгаажуулах хууль эрх зүйн зохицуулалтыг бүрэн гүйцэд боловсруулж, үр дүнтэй, прагматик зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг бий болгосноор хууль эрх зүй, төр-нийгмийн тогтолцоогоо улам бэхжүүлж, хөгжүүлэх явдал юм" гэжээ.
Тэрбээр мөн цагдаагийн тогтолцоог бий болгох нь төрийн захиргааны зайлшгүй шаардлага гэдгийг онцолсон байна. Мөн "Цагдаа" гэдэг үг өөрөө муу зүйл биш "олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажлыг өндөр түвшинд гүйцэтгэхийн тулд хууль эрх зүйн орчин, мэргэшүүлсэн цагдаагийн тогтолцоог бий болгох нь шийдэх ёстой асуудал" гэжээ.
Тэрбээр цааш нь "Цагдаагийн тогтолцоог нэвтрүүлэх нь дотоодын хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааны хил хязгаарыг тодорхой ялгаж, харилцан уялдаа холбоо, хамтын ажиллагааг жигд хангаж, бусад орны цагдаагийн байгууллагуудтай хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд давуу талтай". "Цагдаа" гэсэн нэр томъёог голчлон баруунд хэрэглэдэг бол "нийтийн аюулгүй байдал" гэсэн нэр томъёог социалист орнуудад илүү мэддэг тул энэ алхамыг уламжлалт бус гэж үнэлж байна гэжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.