0

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Цэвээндаш Улаанбаатар–Бээжин–Тяньжин чиглэлд нийт 1418 км замыг гүйж туулан эх орондоо иржээ.
Түүний “Сайн үйлсийн хил дамнасан марафон гүйлт” нь 34 хоногийн турш үргэлжлүүлсэн бөгөөд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тяньжин хотод өндөрлөжээ.
Энэхүү гүйлт нь зөвхөн спортын амжилт бус, олон нийтийг эрүүл амьдралын хэв маягт уриалах, сайн үйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилготой байснаараа онцлог юм.
Гүйлтийн хаалтын арга хэмжээний үеэр Tiens Group-оос түүнд
“Дэлхийн эрүүл мэндийн элч”,
“Нэг бүс нэг зам – Хайр ба нийтийн сайн сайхны элч”
хэмээх хүндэт шагналуудыг гардуулжээ.
Ийнхүү Б.Цэвээндаш олон улсын хэмжээний энэхүү урт зайн гүйлтийг амжилттай гүйцэтгэж, Монголын тамирчны тэсвэр хатуужил, сэтгэлийн хүчийг дэлхийд харууллаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.