dobu.mndobu

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, А.Ариунзаяа, Г.Лувсанжамц нар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг ажлаа өгч, шалгуул гэв

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, А.Ариунзаяа, Г.Лувсанжамц нар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг ажлаа өгч, шалгуул гэв

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, А.Ариунзаяа, Г.Лувсанжамц нар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг ажлаа өгч, шалгуулахыг шаардлаа.

Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал "Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нь Боловсролын зээлийн сангийн зээлийн санхүүжилтээр 2007-2009 онд АНУ-ын Хойд Виржиниагийн их сургуульд суралцсан эсэх, авсан зээлээ бүрэн чөлөөлсөн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Ерөнхий сайдад асуулт тавилаа. Хулхи их сургуульд суралцахдаа (“sham university”) хувийн дансандаа 32,000 ам.доллар авчхаад, хууль бусаар чөлөөлүүлсэн түүхтэй. Хуурамч диплом авсан, аваагүй нь ч тодорхой биш Хууль зүйн сайд гэж байх уу. Хүний ёсоор ажлаа өгөөд шалгуул" гэв.

Харин УИХ-ын гишүүн А.Ариунзаяа ""Бодь"-ийн, авлигын асуудалд ХЗДХ-ийн сайд төдийгүй дэд сайдын нэр яригдлаа. Өөрсдөө тэгээгүй гэж байгаа. Нөгөө талд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ протокол нь байна нэр байна, баримтуудаа АТГ-т өглөө гэсэн. Энэ агуулгаараа хэн нь зөв яриад байна гэдгийг нэг талд гаргах ёстой. Б.Энхбаяр сайд Д.Амарбаясгалан дарга шиг ажлаа өгөөд шалгуулах хэрэгтэй. Тухайн үеийн хэлэлцээрүүдийн протокол, нотолгоо баримтуудыг гаргуулан танилцахаар Ерөнхий сайд Г.Занданшатарт хүсэлт гаргалаа" хэмээн хэлэв.

Харин УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "УИХ-ын гишүүн, эсхүл сайд гэх нэрээр ямар нэгэн хэрэг төвөгт, ялангуяа авлигын хэрэгт холбогдож байгаа бол үүнийгээ зохих журмын дагуу шалгуулах ёстой. Б.Энхбаяр сайдын хувьд бусдад тавьж байсан шаардлагаа өөртөө ч гэсэн тавих хэрэгтэй" гэсэн юм. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.