dobu.mndobu

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл өргөн барьснаар Ерөнхийлөгчийн нэр хүнд өсжээ 

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл өргөн барьснаар Ерөнхийлөгчийн нэр хүнд өсжээ 

"МЭК" судалгааны байгууллагаас улс төрчдийн рейтингийн судалгааг сар бүр хийж, танилцуулдаг билээ. Уг судалгааны гуравдугаар сарын дүн гарчээ. 

Судалгаанд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 942 иргэнийг хамруулж, гуравдугаар сарын 12-18-ны хооронд квотчилсон санамсаргүй түүврийн аргаар цуглуулсан байна.

Уг судалгаанаас харахад, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл өргөн барьснаар Ерөнхийлөгчийн нэр хүнд өсжээ 

Тодруулбал, иргэдээс "Та Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үйл ажиллагаанд 1-10 онооны хооронд үнэлгээ өгнө үү" хэмээн асуусан байгаа юм. Улмаар иргэд 6.5 оноо өгчээ. Өнгөрсөн хоёрдугаар сард түүнд 6.3 оноо өгч байсан бол энэ сард өссөн байгаа юм.

Иргэд Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг ингэж дүгнэхдээ "Гадаад харилцаа сайжирсан", "УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хууль өргөн барьсан", "Хүнсний хувьсгал манлайлсан" хэмээжээ. Харин зарим иргэд "Үнийн өсөлт", "Иргэдээ сонсдоггүй" гэж шүүмжилсэн байна. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.