0
Өчигдөр (2024.12.05) Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн хятад иргэдийг барьцаалж, нэгнийх нь амийг галт зэвсгээр хохироосон хэрэг гарчээ.
Тодруулбал, БНХАУ-аас ирсэн хоёр иргэнийг энд түр оршин суудаг нутаг нэгтнүүд нь "Чингис хаан" нисэх буудалд тосож авах үед 22, 23 настай хоёр залуу тэднийг барьцаалж, их хэмжээний мөнгө нэхсэн байна.
Уг хэргийн үеэр барьцаалагч этгээдүүд 32 настай хятад эрэгтэйн аминд хүрчээ. Хэрэг гарсан даруйд ТЦА-ны Иргэний агаарын тээврийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд гэмт этгээдүүдийг саатуулж, хэргийн газрыг хамгаалалтад авсан аж. Мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс уг хэргийг шалгаж эхэлжээ.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас дэлгэрэнгүй мэдээлэл авах гэсэн боловч "Зөвшөөрөл ирээгүй байна" гэх тайлбарыг өглөө. Мөн энэ нь Хятад иргэдийн дунд болсон хэрэг гэдгийг хэлсэн юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.