dobu.mndobu

Н.Учрал Ерөнхий сайд, С.Бямбацогт Спикер болж, Г.Занданшатар УИХ-ын гишүүн болох магадлалтай

0

НийтлэлчAdmin

Огноо2026-03-27

Н.Учрал Ерөнхий сайд, С.Бямбацогт Спикер болж, Г.Занданшатар УИХ-ын гишүүн болох магадлалтай

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал яг одоо Төр засаглалын хямрал руу явж магадгүй эгзэгтэй үеийг нэг тийш эргүүлэхээр хэлэлцэж эхэллээ. Сүүлийн үед өрнөж байгаа улс төрийн асуудлыг энд нуршаад яахав, шуудхан л МАН-ын Удирдах зөвлөлөөс ямар шийдвэр гарах вэ гээд төлөг тавья, хэдүүлээ.

Юуны өмнө УИХ-ын даргаар үлдэх үү, засгаа аваад МАН-ын даргаар үлдэх үү гэдэг сонголтын өмнө хаашаа ч үгүй зогсож байгаа Н.Учралын асуудлыг хэлэлцэж таарна. Нэгэнт АН-аас бойкот хийгээд хуралдаан хаячихсан, МАН өөрөө хоёр хуваагдаад төрийн ажил гацчихсан үед Н.Учралын учрыг олж байж Удирдах зөвлөлийн хурал цааш өрнөнө.

Тэгэхээр Н.Учрал МАН-ын даргын хувьд Засгийн газрын тэргүүн болох дүрэмтэй, өөрөө ч дүрмээрээ явахад дуртай байгаа. Гэхдээ Н.Учрал ямар бодолтой байгаа вэ гэхээсээ илүү ах нар нь ямар нүүдэл хийхээр төлөвлөсөн нь сонин.

Г.Занданшатар засгаа өгөхгүй гэдгээ битүү хатуу илэрхийлж байсан ч хашир улстөрч Ерөнхий сайдын суудлаа өгчих байх гэж бодож байна. Түүнд хоргодоод байх шаардлага ч үгүй. Ингэхээр Н.Учрал УИХ-ын даргаас бууж засаглахаар болно. Нэгэнт ямбыг нь эдэлж байгаа залуу улстөрч ялыг нь бас хийсэн дээр. Нөгөө талаар дүрмээ ч биелүүлнэ, төрийн ажил ч гацахгүй явна.

Тэгвэл УИХ-ын даргын орон гарсан суудал дээр хэн очих вэ гэхээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт тодорхой болов. Нэгэнт Ерөнхийлөгчтэй С.Амарсайхан тохирч чадаагүй учраас С.Бямбацогтоос өөр дүр байхгүй.

Уг нь Г.Занданшатар алс холын бодолтой засаглаж байсан ч улс төрийн үйл явдал таах аргагүй эргэж байгаа учраас тулгамдсан арга хэмжээ авч байгаа нь энэ болов уу. Түүнээс гүрийж болох л байх. Нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг дүнтэй байснаас харахад Гүйцэтгэх засаглалыг чамгүй удирдсан гэж болно. Ямар ч байсан нэр нүүрээ шалан дээр унагаалгүй засгаас явж байна.

Гэхдээ Г.Занданшатарын хувьд ингээд дуусчихгүй. Хангайн бүсийн тойргоос гурван шатын шүүхээр ял авсан нөхөр УИХ-ын гишүүн болоод парламентад ороод ирсэн. Хэрэв түүнийг эргүүлэн татах асуудал сөхөгдвөл яг урдуураа тасдуулсан Г.Занданшатар хууль ёсоор УИХ-ын гишүүн болно. Чухам Үндсэн хуулийн цэц, хуулийн өөрчлөлт гэх мэт нь юу болох юм бол. Түүнээс яах аргагүй гурван шатны шүүхээс буруутгагдсан УИХ-ын гишүүн манай парламентад байгаа нь үнэн.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.