dobu.mndobu

"Ерөнхий сайд Г.Занданшатар улс орноо бодож, эр зориг гарган чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг хүлээж авсан"

"Ерөнхий сайд Г.Занданшатар улс орноо бодож, эр зориг гарган чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг хүлээж авсан"

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дууслаа.

Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар "Ойрхи Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын нийгэм, эдийн засагт үүсэж буй асар их хямрал, хүндрэлийн талаар, мөн парламентын түвшинд төрийн үйл ажиллагаа гацаж байгаа талаар, УИХ дахь МАН-ын бүлэг дээр яригдсан асуудлуудын талаар намын Удирдах зөвлөл олон талаас нь авч хэлэлцэж, тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. 

Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан. Үүнийг намын Удирдах зөвлөл авч хэлэлцэж, Монгол төрийн үйл ажиллагааг хэвийн явуулах, дэлхий нийтийн өмнө, тэр тусмаа Монгол Улсын иргэдийн амьдрал хүнд байгаа энэ үед улс орноо бодож, эр зориг гарган чөлөөлөгдөх өргөдлөө өөрийн хүсэлтээр гаргаж байгааг нь хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн.

Тийм учраас УИХ дахь намын бүлэг холбогдох хууль тогтоомжийн дагуу ТББХ, УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдаж, асуудлыг хэлэлцэх байх. УИХ дахь МАН-ын бүлэг одоо хуралдаж, Удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулна" хэмээн хэллээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.