0

Өнөөдрийн байдлаар дэлхийн шатахууны зах зээл Ойрхи Дорнод дахь зэвсэгт мөргөлдөөн болон ОХУ-ын экспортын шийдвэрээс шалтгаалан сүүлийн хэдэн арван жилд байгаагүй эрчим хүчний хямралтай нүүр тулаад байна.
ОХУ-ын засгийн газар 2026 оны 4-р сарын 1-ээс эхлэн бензиний экспортыг бүрмөсөн хориглох шийдвэр гаргалаа. Энэхүү хориг нь энэ оны 7-р сарын 31-ийг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд дотоодын зах зээлд үнэ өсөхөөс сэргийлэх зорилготой аж.
Хэдийгээр ОХУ-ын зүгээс Монгол Улсад шатахууныг тасралтгүй нийлүүлэх амлалт өгсөн ч дэлхийн зах зээл дэх үнийн өсөлт манайд нөлөөлж байна. Тухайлбал, 3-р сарын сүүлчээр дизель түлшний үнэ 300 төгрөгөөр нэмэгдсэн байна. Одоогоор АИ-92 бензиний 42 хоногийн, дизель түлшний 28 хоногийн нөөцтэй байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.