dobu.mndobu

Монгол, Турк Улсын батлан хамгаалах салбарын XI зөвлөлдөх уулзалт болов

Монгол, Турк Улсын батлан хамгаалах салбарын XI зөвлөлдөх уулзалт болов

Энэ сарын 23–27-ны өдрүүдэд БНТУ-ын нийслэл Анкара хотноо Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Батлан хамгаалах яамдын XI зөвлөлдөх уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын өнөөгийн харилцааг дүгнэж, ирээдүйн хамтын ажиллагааны чиглэлээр ойрын хугацаанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зуржээ.

Ингэснээр цаашид хоёр улс цэргийн сургалт, боловсрол, хамтарсан хээрийн сургалт дадлага, батлан хамгаалах аж үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагаа, кибер аюулгүй байдал, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хамтын ажиллагаа зэрэг олон чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Зөвлөлдөх уулзалтад Монголын талаас БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга хурандаа Э.Гансүх, Туркийн талаас Зэвсэгт хүчний Жанжин штабын Гадаад хамтын ажиллагааны газрын дарга бригадын генерал Эрдоган Чатал нар ахлуулсан өндөр түвшний төлөөлөгчид оролцов.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.