0
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 2025 оны төсвийг хэлэлцэж буй. Энэ үеэр Соёлын сайдын багцад багтсан кино үзэх ваучер олгох 18.3 тэрбум төгрөгийг төсвөөс хасах талаар санал хураалт явууллаа. Хуралдаанд нийт 103 гишүүн оролцсоноос 64 нь буюу 62.1 хувь нь дэмжсэнгүй. Дэмжээгүй гишүүд дунд УИХ-ын гишүүн Ж.Баярмаа байгаа нь анхаарал татаж байгаа юм. Учир нь тэрбээр уг мөнгийг төсвөөс хасах асуудлаар горимын санал гаргаж байсан билээ.
Энэ тухайгаа тэрбээр "Би энэ асуудалд шүүмжлэлтэй хандаад зогсохгүй хасуулъя гэсэн санал гаргасан хүн. Үүндээ үнэнч хэвээрээ байгаа. Та бүхэн анзаарсан бол миний кноп өнөөдөржингөө ажилласангүй. Би байнга УИХ-ын тамгын газрын ажилтныг дуудаж, засуулж байсан. Яг санал хураалтын үеэр бас л ажилласангүй. Кноп ажиллаагүй үед шууд татгалзсан санал руу ордог юм. Тэгэхээр нь би горимын санал гаргахаар гараа өргөсөн. Гэтэл нэг асуудлаар дахиж горимын санал гаргахгүй гээд үгийг минь тоосонгүй" хэмээн хэллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.