0

Нийслэлийн Сүхбаатар дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин 7 хоногт 20 хороонд очиж ажиллаж, хороо тус бүр дээр иргэдэд тулгамдаж байгаа асуудлуудтай танилцаж, хамтран шийдвэрлэх ажил эхлүүлжээ.
Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр (2026.03.31) Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1, 2, 3-р хороонд очиж ажилласан байна.
Тус дүүргийн 1-р хорооны хувьд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2026 онд нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн тохижилтын ажил, 1-р сургуулийн их засвар, 16-р цэцэрлэгийн өргөтгөл гэх зэрэг ажлууд төлөвлөгдсөн байна.
2-р хорооны хувьд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд тус хороонд 31-р сургуулийн өргөтгөлийн ажил дуусаж, 2026 онд борооны ус зайлуулах шугамын ажил хийгдэхээр төлөвлөгдсөн байна.
Мөн 3-р хороонд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд 13/1-р байрны нийтийн зориулалттай орон сууцны дээвэр, фасадын засварын ажил дууссан бөгөөд 2026 онд 160-р цэцэрлэгийн засварын ажил болон Сөүлийн гудамжны борооны ус зайлуулах шугамын ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн байна.
Хороодын засаг дарга нартай уулзах үеэрээ НИТХ-ын төлөөлөгч Б.Ану Үжин Сүхбаатар дүүргийн бүх сургууль, цэцэрлэгийн камержуулалтыг бүрэн хангах ажлыг санаачлан хэрэгжүүлнэ гэлээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.