dobu.mndobu

Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлт өнөөдрөөс зогсоно

Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлт өнөөдрөөс зогсоно

Монгол Улсын Засгийн газар 2017 оноос гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтийг хэрэгжүүлж ирсэн. Энэхүү хөнгөлөлт өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 1-ний өдөр зогсох юм. 

Хөнгөлөлт жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс дараа оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл оройн 21:00–өглөө 09:00 цагийн хэрэглээнд үйлчилдэг.

Нийслэл, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сумын гэр хорооллын айлууд хамрагддаг. Тус хөнгөлөлтөд цахилгааны төлбөрийн үлдэгдэлгүй байх, зөвхөн ахуйн хэрэглээ болон халаалтанд ашиглах, цагийн ялгаварт тарифын тоолууртай байх шаардлагатай.

Цахилгааны төлбөрийг өдөр, орой, шөнийн хэрэглээний хувиар гурван шатлалт тарифаар тооцдог. Хэрэглэгчийн төлбөрийг тооцохдоо тоолуурын заалтыг үндэслэн өдөр, орой, шөнийн хэрэглээний эзлэх хувийг гаргаж, 150 кВт.ц хүртэл, 151–300 кВт.ц, 300 кВт.ц-аас дээш гэсэн гурван шатлалт тарифаар бодож нийлбэр дүнг гаргадаг байна.

Иймд иргэдийг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн цахилгааны хэрэглээгээ зохистой төлөвлөхийг албаныхан зөвлөж байна. 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.