dobu.mndobu

Ж.Энхбаяр: Ажил, амьдрал, улстөрийн өндөр туршлагатай хүн УИХ-ын дарга болох хэрэгтэй

Ж.Энхбаяр: Ажил, амьдрал, улстөрийн өндөр туршлагатай хүн УИХ-ын дарга болох хэрэгтэй

МАН-ын Удирдах зөвлөл УИХ-ын даргыг тодруулахаар хуралдаж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дараагийн дарга хэн болох нь анхаарал татаж байгаа юм. 

УИХ-ын дарга болох хүмүүсийн дунд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярын нэр яригдаж эхэлсэн. Энэ талаар тэрбээр "Намын Бага хурлын үеэр хэлсэн. Би УИХ-ын дарга болохгүй. Парламентад олон намын тогтолцоотой шинэ Үндсэн хуулийн зарчим хэрэгжиж байна. Ийм үед ажил, амьдрал, улстөрийн өндөр туршлагатай хүн УИХ-ын дарга болж, олон талын үзэл бодлыг уралдуулж, парламентыг чөлөөт мэтгэлцээний талбар болгож авч явах хэрэгтэй" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.