dobu.mndobu

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, С.Бямбацогтыг УИХ-ын даргад дэмжих эсэхийг хэлэлцэнэ

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, С.Бямбацогтыг УИХ-ын даргад дэмжих эсэхийг хэлэлцэнэ

Монгол Ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр (2026.04.02) хуралдаж, дууслаа. Хурлаар УИХ-ын даргыг тодруулах асуудлыг хэлэлцсэн юм. 

Тодруулбал, Н.Учрал Ерөнхий сайдаар томилогдсон учир УИХ-ын дараагийн даргын асуудал яригдаж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан МАН-ын Удирдах зөвлөлөөр УИХ-ын гишүүн С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт нарын нэгийг нэр дэвшүүлэхээр хэлэлцсэн юм. 

Эцэст нь, С.Амарсайхан нэрээ татаж, С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Үргэлжлүүлэн УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэлэлцэх юм. Улмаар ТББХ хуралдаж, УИХ-ын чуулганаар эцэслэгдэнэ.

С.Бямбацогтын хувьд:

-1998-2000 онд "Ховдын өргөө" ХХКомпанийн ерөнхий захирал

-2000-2006 онд "Нью Прогресс" ХХКомпанийн захирал

-2006-2008 онд "Нью Прогресс" группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

-2008 онд "Нью Прогресс" группийн Ерөнхийлөгч

-2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2013-2016 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга

-2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд

-2018-2019 онд Ёс зүйн дэд хорооны дарга

-2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга

-2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга

-2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд

-2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд

-2025 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаал хашиж байв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.