0

МАН хагарвал монгол хагарна гэж үгтэй. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдал шиг, энэ парламент шиг хэзээ ч ингэж хурцаар хуваагдаж байсангүй. Нам доторх үе хоорондын тэмцэл мэт харагдаж байгаа боловч үнэндээ эрх мэдлийн төлөөх тулаан гэдэг нь маш тодорхой харагдана.
УИХ-ыг бойкотлох АН-ын улс төрийн акц амжилттай болоход яг үнэндээ МАН цөөнх гэгдэх урвагч нар жинтэй хувь нэмэр болсон. МАН доторх цөөнх ч гэж Ц.Нямдорж тодорхойлсон. Үнэндээ эрх барьж байгаа намд олонх, цөөнх гэж байхгүй. Ц.Нямдорж л хор гүйлгэж зориуд энэ үгийг нийгэмд цацсан. Орлогоо нотолж чадахгүй, эцэст нь УИХ-аас их л эвгүй буусан Л.Оюун-Эрдэнэ, Бор тээгийн боолтонд орсон Д.Амарбаясгалан, тэднийг хамгаалж Үндсэн хууль зөрчин барин үйлчилсэн Х.Булгантуяа болон тэднийг тойрон хүрээлж, хөхүилэн дэмжигч, хэтэвч нэг нөхдийг л хэлж байгаа юм.
Дэлхий нийтээрээ хямарч, яаж хохирол багатай даван туулж, ард түмнээ хоногийн хоолтой байлгах вэ гэж улс гүрнүүд зүдэрч байхад тэд сандал ширээ, албан тушаал, эрх ашгаас өөр зүйл бодох сөхөөгүй эцэс төгсгөлгүй улс төр хийж байна.
Ойрхи Дорнод, ОХУ дайны хөлд дэлхий нийт нефть бүтээгдэхүүний хомсдолд орж, үнэ тэнгэрт хаджээ. Суурь үнийн нэмэгдэл, түүнийг дагасан хямралд олон улс эхнээсээ өртөөд эхэлчихсэн. Үүнийг дагаад улс орнууд бүсээ чангалан, төлөвлөгөө боловсруулж байхад эрх баригчид орондоо орох завгүй тэмцэлдэн, үймж байгаа нь таатай зүйл биш.
МАН-ын ах нар нь одоо зангараг зааж энэ хийрхсэн улстөрийг зогсоохгүй бол монгол ангар руу унаж рүү байна.
Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж С.Бямбацогтыг УИХ-ын даргад дэвшүүлжээ. Үүн дээр МАН-ын "цөөнх" гэгдэж буй гишүүд байр сууриа илэрхийллээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн П.Сайнзориг УИХ-ын даргаа бидэнд өгөхгүй бол МАН-ын бүлгийн хуралд суух шаардлага алга. Намын эв нэгдлийг хангахын тулд УИХ-ын даргын суудал тэдэнд хэрэгтэй гэнэ.
МАН дахь цөөнх гэгчийн эрх ашгаас болж төр үймж, түмэн олон хохирч, эдийн засаг доройтож болохгүй л юмсан. Эрх мэдэл, албан тушаал, дэв шуналаа зогсоохгүй бол нийгэм бухимдаж, иргэдийн нийтлэг эрх ашиг байнга зөрчигдөж байгааг анхаарах ёстой.
Тэдний дараагийн төлөвлөгөө нь УИХ-ын даргын асуудлыг УИХ-ын чуулган дээр гацаах, УИХ дахь МАН-ын бүлгийн ирцэд нөлөөлөх, УИХ-ын чуулганы ирц бүрдүүлэхгүй байх, УИХ-ын чуулганы өдөр тутмын ажиллагааг тасалдуулах, Төрийг хямрааж, засгийг шантаажлах, МАН-ын нэр хүндийг шороотой хутгах гэх мэтээр улстөр, эдийн засгийн гүн хямрал руу биднийг хөтлөхөөр шийджээ.
Нэгдэж нийлж, нэгдсэн бодлогоо зангидахгүй бол дэлхий дахинд өрнөж буй хатуу сануулга, халуун тэмцэлд үрэгдэх нь. Нэг нам дотроо багтаж шингэхгүй болсон бол тус тусын зам мөрөөрөө тугаа тойроод явмаар юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.