dobu.mndobu

Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР: 30-ийн талд 5, ХҮН намд 2, Үндэсний эвсэлд 1 сайдын суудал өгөхөөр болжээ

Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР: 30-ийн талд 5, ХҮН намд 2, Үндэсний эвсэлд 1 сайдын суудал өгөхөөр болжээ

МАН-ын дарга Н.Учрал Ерөнхий сайдын ажлаа хүлээн авснаас хойш дөрөв хоногийн хугацаа өнгөрөөд байна. Тэрбээр "Сайд нараа томилж, ажилдаа хурдан ормоор байна" хэмээн хэлээд байгаа боловч өнөөдрийг хүртэл Засгийн газраа эмхлэн байгуулж чадахгүй явсаар байгаа юм. Шалтгаан нь, УИХ-д суудалтай МАН-ын 68 гишүүн 30, 38-аараа хоёр тал болон хуваагдаад буй. Н.Учралын талд 38 гишүүн байгаа бол, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын талд 30 хүн болоод байгаа юм.

Эцэст нь тэд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд тохирч, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын талд 5 сайд өгөхөөр болжээ. Мөн Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр Шадар сайд болох ба ХҮН нам хоёр сайдын суудал авахаар болсон байна. Харин Иргэний зориг ногоон нам Засгийн газраас "мултарчээ".

Яамдын тоо хэвээр байх бол сайд нарт дараах хүмүүсийг томилохоор тохирчээ.

Тодруулбал,

38-ын талаас: 

-Тэргүүн Шадар сайдаар Ж.Энхбаяр,

-Шадар сайдаар Н.Номтойбаяр,

-ЗГХЭГ-ын дарга З.Мэндсайхан,

-Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэг,

-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Т.Аубакир,

-Эрчим хүчний сайдаар Б.Найдалаа,

-Боловсролын сайдаар Л.Энх-Амгалан,

-Зам тээврийн сайдаар Б.Дэлгэрсайхан,

-Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайхан,

-Батлан хамгаалахын сайдаар Д.Батлут,

-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар Э.Батшугар,

-Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар Э.Бат-Амгалан,

-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар - тодорхойгүй

30-ын талаас:

-Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ц.Идэрбат,

-Сангийн сайд Г.Тэмүүлэнг томилохоор яригдаж байна. Харин Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаын нэр тодорхой болоогүй байгаа юм. 

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаяр эсхүл С.Амарсайханы нэр яригдаж байна.

 

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.