dobu.mndobu

Ерөө суманд ичээнээсээ гарсан баавгай малчны хот руу дайржээ

Ерөө суманд ичээнээсээ гарсан баавгай малчны хот руу дайржээ

Энэ сарын 01 -ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн нутаг дэвсгэр “Дэнжийн гацал” орчимд нутагладаг малчин айлын үхрийг ичээнээсээ гарсан баавгай барьсан тохиолдол гарчээ.

Иймд холбогдох байгууллагуудаас иргэд, малчдад анхаарал сэрэмжээ сайжруулахыг зөвлөж байна.

Тухайлбал, хүүхдийг малд ганцааранг нь явуулахгүй байх, хараа хяналтгүй үлдээхгүй байх, тээврийн хэрэгслийг яаралтай ашиглахад бэлэн байлгах, мөн бие хамгаалах хэрэгслийг бэлэн байлгахыг анхааруулжээ.

Мөн өнгөрсөн онд идэш тэжээлийн хомсдолд орсон баавгай суурин газар, малчны хот руу дайран орж, хүн малд халдах тохиолдол улсын хэмжээнд нийт 114 бүртгэгдсэн байна.

Иймд хаврын улиралд баавгай ичээнээсээ гарч идэш тэжээл хайх үеэр ой, хээрийн бүсэд амьдарч буй иргэд онцгой сонор сэрэмжтэй байх шаардлагатайг мэргэжлийн байгууллагууд онцолж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.