dobu.mndobu

ЦЕГ: Өсвөр насны хүүхдүүд эмнэлгийн гаднаас автомашин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ: Өсвөр насны хүүхдүүд эмнэлгийн гаднаас автомашин хулгайлсан хэргийг шалгаж байна

Өсвөр насны хүүхдүүд эмнэлгийн гаднаас автомашин хулгайлсан хэргийг шалгаж байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 

Тодруулбал, нэр бүхий төрөх эмнэлгийн гаднаас автомашинаа алдчихлаа гэх дуудлага мэдээлэл энэ оны гуравдугаар сарын 30-ны өдөр бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу шуурхай бүрэлдэхүүн шалгалтын ажиллагааг явуулахад 13-14 насны хүүхдүүд асаалттай орхисон автомашиныг хулгайлсан нь тогтоогдож, уг тээврийн хэрэгслийг эзэнд нь хүлээлгэн өгчээ.

Иймд иргэд та бүхэн тээврийн хэрэгслээ асаалттай орхихгүй байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.